21 Түүний бүх цэргийн доторх хамаг шилмэл эрс илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно”.
22 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчир авч, түүнийг тарих болно. Би түүний залуу мөчрүүдийн хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж, өндөр, сүрлэг уулан дээр тарих болно.
23 Тэр нь гишүүг дэлгэж, жимс гарган, сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно.
24 Хээрийн бүх модод Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Би бол ЭЗЭН. Би айлдсан бөгөөд Би үүнийг үйлдэнэ.