Езекиел 18:1-7 АБ2004

1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

2 Израилийн газрын тухай “Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно” хэмээх энэхүү зүйр үгийг та нар өгүүлснээрээ юуг хэлэхийг хүсдэг вэ?

3 Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар үнэхээр энэ зүйр үгийг Израильд дахин хэрэглэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

4 “Харагтун, бүх сүнс Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.

5 Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн,

6 уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөлгүй, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, сарын тэмдгийнх нь үед эмэгтэйд хүрдэггүй бол,

7 хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол,