Езекиел 18:19-25 АБ2004

19 Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээн өгүүлдэг. Хүү нь шударга, үнэн зөвийг үйлдэн, Миний хамаг тогтоолыг сахин тэдгээрийг үйлдсэн үед тэр заавал амьдарна.

20 Нүглийг үйлдэгч нь үхэх болно. Хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй. Зөвт хүний зөв байдал өөр дээр нь байж, хорон муу хүний хорон муу байдал өөр дээр нь үлдэнэ.

21 Гэвч хэрэв хорон муу хүн өөрийн үйлдсэн хамаг нүглээс эргэж, Миний бүх тогтоолыг сахин, шударга, үнэн зөвийг үйлдэх аваас тэр нь заавал амьдарна. Тэр үхэхгүй.

22 Түүний үйлдсэн хамаг хилэнц нь түүний эсрэг үл дурсагдана. Түүний үйлдсэн үнэн зөвөөс болж тэр амьдарна.

23 Хорон муу хүнийг өөрийнхөө замаас эргэж, амьдрахаас нь илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

24 Гэвч зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, хорон муу хүний хийх хамаг жигшүүрт хэргийн дагуу үйлдэх аваас тэр нь амьдрах уу? Түүний үйлдсэн бүх зөвт хэргүүд нь түүний үйлдсэн урвалт болон нүглийн төлөө үл дурсагдана. Тэдний төлөө тэр үхэх болно.

25 Гэсэн ч та нар “Эзэний зам нь зөв бус юм” хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?