Езекиел 18:24-30 АБ2004

24 Гэвч зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, хорон муу хүний хийх хамаг жигшүүрт хэргийн дагуу үйлдэх аваас тэр нь амьдрах уу? Түүний үйлдсэн бүх зөвт хэргүүд нь түүний үйлдсэн урвалт болон нүглийн төлөө үл дурсагдана. Тэдний төлөө тэр үхэх болно.

25 Гэсэн ч та нар “Эзэний зам нь зөв бус юм” хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?

26 Зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, түүнээсээ болж үхэх аваас тэр нь өөрийн үйлдсэн хууль бусын төлөө л үхэх болно.

27 Дахин хорон муу хүн өөрийн үйлдсэн хорон муугаас эргэж, шударга хийгээд үнэн зөвийг хэрэгжүүлэх аваас тэр өөрийн амийг аврах болно.

28 Тэр эргэцүүлээд, өөрийн үйлдсэн хамаг гэм буруугаас эргэсэн учраас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй.

29 Гэвч Израилийн гэр “Эзэний зам нь зөв бус” хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Миний замууд зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?

30 “Тиймийн тулд Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь байгаа байдлын дагуу шүүнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Хууль бус нь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд гэмшиж, өөрсдийн бүх гэм буруугаас эргэ.