Езекиел 18:27-32 АБ2004

27 Дахин хорон муу хүн өөрийн үйлдсэн хорон муугаас эргэж, шударга хийгээд үнэн зөвийг хэрэгжүүлэх аваас тэр өөрийн амийг аврах болно.

28 Тэр эргэцүүлээд, өөрийн үйлдсэн хамаг гэм буруугаас эргэсэн учраас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй.

29 Гэвч Израилийн гэр “Эзэний зам нь зөв бус” хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Миний замууд зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?

30 “Тиймийн тулд Израилийн гэр ээ, Би та нарыг хүн бүрийнх нь байгаа байдлын дагуу шүүнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Хууль бус нь та нарт бүдрэх чулуу болчихгүйн тулд гэмшиж, өөрсдийн бүх гэм буруугаас эргэ.

31 Үйлдсэн хамаг гэм буруугаа чи өөрөөсөө зайлуулж, өөрийгөө шинэ зүрх, шинэ сүнстэй болго. Учир нь Израилийн гэр ээ, яагаад чи үхнэ вэ?

32 Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс гэмшиж, амьдар”.