Езекиел 18:4-10 АБ2004

4 “Харагтун, бүх сүнс Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.

5 Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн,

6 уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөлгүй, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, сарын тэмдгийнх нь үед эмэгтэйд хүрдэггүй бол,

7 хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол,

8 хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруугаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол,

9 хэрэв тэр итгэлтэйгээр хандахын тулд Миний тогтоол болон Миний зарлигаар алхдаг бол тийм хүн зөвт хүн бөгөөд заавал амьдарна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

10 “Дараа нь тэр цус урсгадаг, эдгээр зүйлсийн алийг нь ч ах дүүдээ хийдэг хэрцгий хүүтэй болж болох юм.