Езекиел 19:3-9 АБ2004

3 Тэрээр гүегүүдээсээ нэгийг өсгөсөнд, тэр нь арслан болж, олзоо тастчихыг сурчээ.Тэр хүмүүсийг идэв.

4 Тэгээд үндэстнүүд түүний тухай сонсжээ.Тэр арслан тэдний нүхэнд баригдахад, тэд түүнийг дэгээгээр чирч Египетийн газар уруу авчрав.

5 Эм арслан хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ,тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов.

6 Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ.Тэр залуу арслан болоод, олзоо тастчихыг сурчээ.Тэр хүмүүсийг идэв.

7 Тэр тэдний бэхлэгдсэн цамхгуудыг нурааж, хотуудыг нь балгас болгов.Түүний архирах дуунаас болж, газар болон түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.

8 Дараа нь үндэстнүүд өөрсдийн мужуудаас бүх талаас түүний эсрэг дайрч, түүн дээр өөрсдийн торыг хаяв.Тэр арслан тэдний нүхэнд унаж баригдав.

9 Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив.Түүний дууг Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд тэд агнуурын торонд түүнийг оруулав.