1 ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн, Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн.
3 Израилийн газарт “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална.
4 Би та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг устгах учир Миний илд хуйнаасаа сугарч өмнөдөөс умард хүртэл бүх махан биеийн эсрэг явна.
5 Тийнхүү ЭЗЭН Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махан бие мэдэх болно. Илд дахин хуйндаа орохгүй»”.
6 Харин хүний хүү чиний хувьд гэвэл, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал.