Езекиел 21:16-22 АБ2004

16 Өөртөө хурцыг үзүүл, баруун тийш яв. Өөрийгөө байрлуул. Чиний үзүүр зүглэсэн болгонд зүүн тийш яв.

17 Би бас алга ташиж, Өөрийн хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.

18 ЭЗЭНий үг надад ирж,—

19 Хүний хүү, чиний хувьд гэвэл, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэдгээр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хот уруу чиглэх замын эхэнд тавь.

20 Аммоны хөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.

21 Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элгийг харж байна.

22 “Иерусалим уруу” гэсэн мэргэ төлөг түүний баруун гарт таарч, тэрээр хэрэм эвдэгчийг тавьж, аллагыг тушааж ам нээн, чанга дуугаар уухайлан, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж овоо босгож, далан ухна.