Езекиел 21:3-9 АБ2004

3 Израилийн газарт “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална.

4 Би та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг устгах учир Миний илд хуйнаасаа сугарч өмнөдөөс умард хүртэл бүх махан биеийн эсрэг явна.

5 Тийнхүү ЭЗЭН Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махан бие мэдэх болно. Илд дахин хуйндаа орохгүй»”.

6 Харин хүний хүү чиний хувьд гэвэл, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал.

7 Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээн өгүүлбэл, чи “Ирж буй мэдээний учир юм. Хамаг зүрх хайлж, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт хүчгүй болно. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд учрах болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна» гэв.

8 Дахиад ЭЗЭНий үг надад ирж,

9 «Хүний хүү эш үзүүл. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна” гэж өгүүл.Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн.