8 Дахиад ЭЗЭНий үг надад ирж,
9 «Хүний хүү эш үзүүл. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна” гэж өгүүл.Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн.
10 Аллага үйлдэхийн төлөө хурцлагдаж,цахилгаан мэт гялбахын тулд өнгөлөгдөв.Миний хүүгийн таяг нь мод бүрийг жигшиж байна. Бид баясах юм уу?
11 Түүнийг гарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн. Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв.
12 Хүний хүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь.
13 Учир нь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ?» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
14 «Тиймээс хүний хүү эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Энэ бол тэднийг хүрээлсэн, агуу том аллагын илд юм.