Езекиел 22:1-7 АБ2004

1 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

2 Чи, хүний хүү чи шүүх үү, цуст хотыг чи шүүх үү? Тэгвээс түүнд бүх жигшүүрт үйлсийг нь мэдүүл.

3 Чи хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Өөрийнх нь цаг ирэхийн тулд өөрийн голд цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийн сонирхлын эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо!

4 Чи өөрийнхөө урсгасан цусаар гэмтэй болж, өөрийнхөө үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарласан. Тийнхүү чи өөрийн өдрийг ойртуулж, өөрийн жилүүдэд хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд зэмлэл, хамаг газруудад элэглэл болгосон.

5 Чиний ойр байгч ч, хол байгч нь ч үймээнээр дүүрэн муу нэр хүндийн чинь төлөө чамайг шоолох болно.

6 Харагтун, өөр өөрсдийнхөө эрх мэдлийн дагуух Израилийн захирагчид цус урсгах зорилгын төлөө дунд чинь байсан.

7 Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан.