Езекиел 22:10-16 АБ2004

10 Чиний дотор тэд эцгүүдийнхээ нүцгэнийг дэлгэжээ. Чиний дотор тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв.

11 Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу өөрийн эгч дүүг хүчирхийлэв.

12 Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

13 «Одоо харагтун, Би чиний олж авсан шударга бус ашиг болон чиний дунд буй цус урсгалтыг Өөрийн мутраар цохих болно.

14 Би чамтай харьцах өдрүүдэд чиний зүрх тэсэж, чиний гар хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан бөгөөд үйлдэнэ.

15 Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана.

16 Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэсэн.