13 «Одоо харагтун, Би чиний олж авсан шударга бус ашиг болон чиний дунд буй цус урсгалтыг Өөрийн мутраар цохих болно.
14 Би чамтай харьцах өдрүүдэд чиний зүрх тэсэж, чиний гар хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан бөгөөд үйлдэнэ.
15 Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана.
16 Чи өөрийгөө үндэстнүүдийн нүдний өмнө бузарлаж, Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэсэн.
17 ЭЗЭНий үг надад ирж,—
18 Хүний хүү, Израилийн гэр Надад хаягдал хольц болов. Тэд бүгд зуухан дахь хүрэл, тугалга, төмөр ба хар тугалга бөгөөд мөнгөний хольц юм.
19 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна.