Езекиел 22:24-30 АБ2004

24 Хүний хүү түүнд хэл. “Чи бол зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, услагдаагүй газар юм.”

25 Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний эш үзүүлэгчдийн хуйвалдаан байна. Тэд амиудыг залгилсан. Тэд эрдэнэс болон үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов.

26 Түүний тахилч нар Миний хуулийг хэрцгийгээр зөрчиж, Миний ариун юмсыг бузарлав. Тэд ариун болон жигшүүрийг хооронд нь эс ялган, бузар болон цэврийн ялгааг заасангүй. Тэд Миний амралтын өдрөөс нүдээ нууж, Би тэдний дунд жигшигдсэн юм.

27 Түүний дотор ноёд нь цус урсган, шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.

28 Түүний эш үзүүлэгчид хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүлснээрээ тэдэнд шохой түрхэв.

29 Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу болон үгээгүй хүмүүсийг буруутгаж, түр суугч хүмүүсийг шударга бусаар дарлав.

30 Би түүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг тэдний дундаас хайсан боловч ганцыг ч олсонгүй.