Езекиел 22:4-10 АБ2004

4 Чи өөрийнхөө урсгасан цусаар гэмтэй болж, өөрийнхөө үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарласан. Тийнхүү чи өөрийн өдрийг ойртуулж, өөрийн жилүүдэд хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд зэмлэл, хамаг газруудад элэглэл болгосон.

5 Чиний ойр байгч ч, хол байгч нь ч үймээнээр дүүрэн муу нэр хүндийн чинь төлөө чамайг шоолох болно.

6 Харагтун, өөр өөрсдийнхөө эрх мэдлийн дагуух Израилийн захирагчид цус урсгах зорилгын төлөө дунд чинь байсан.

7 Тэд чиний дунд эцэг эхийг тоомсорлоогүй. Чиний голд тэд түр суугч хүмүүсийг дарласан. Чиний дотор тэд эцэггүй өнчин, бэлэвснийг буруутгасан.

8 Чи Миний ариун юмсыг жигшиж, Миний амралтын өдрийг бузарлав.

9 Цус урсгах зорилготой алуурчид чиний дунд байж, чиний дотор тэд уулын бунхнуудад иджээ. Чиний голд тэд завхай явдлыг үйлдэв.

10 Чиний дотор тэд эцгүүдийнхээ нүцгэнийг дэлгэжээ. Чиний дотор тэд сарын тэмдгийн бузартлаар бузартсан эмийг хүчирхийлэв.