1 ЭЗЭНий үг надад дахин ирж,—
2 Хүний хүү, нэгэн эхийн охид болох хоёр эмэгтэй байжээ.
3 Тэд Египетэд завхайрлыг үйлджээ. Тэд залуу насандаа завхайрлыг үйлдсэн. Тэнд тэдний хөх нь үнгэгдэж дарагдан, тэдний онгон хэнхдэг цээж нь хөндөгджээ.
4 Тэдний нэрс нь гэвэл, эгчийг нь Охола, дүүг нь Охолиба гэдэг юм. Тэд Минийх болж, хөвгүүд болон охидыг төрүүлэв. Тэдний нэрсийн хувьд гэвэл, Охола нь Самари, Охолиба нь Иерусалим юм.
5 Охола нь Минийх байхдаа садар самууныг үйлдэж, өөрийн амрагууд болох хөрш ассиричуудтай янаглав.
6 Тэд нил өнгийн хувцсыг өмссөн бөгөөд захирагчид хийгээд түшмэд нь, тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв.