Езекиел 23:12-18 АБ2004

12 Тэр ассиричуудтай янаглав. Тэд ойр байдаг гоёмсог хувцасласан захирагчид, түшмэд бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв.

13 Тэр эм өөрийгөө бузарлахыг Би үзсэн ба тэд хоёулаа адил замаар явав.

14 Тэгээд тэр өөрийн садар самуун явдлыг улам ихэсгэсэн. Ханан дээр дүрслэгдсэн хүмүүс болох час улаанаар зурагдсан Халдеи хүмүүсийн хөргүүдийг тэр үзэв.

15 Тэд бүсэлхийгээрээ бүс бүсэлж, толгойдоо унжсан малгай өмсөж, бүгд цэргийн жанжин мэт, тэдний төрсөн нутаг Халдеи газрын вавилончууд мэт харагдав.

16 Тэр эм тэднийг харахдаа, тэдний хойноос тачаадан, Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв.

17 Тэгээд вавилончууд тэр эмийн дурлалын орон дээр ирж, өөрсдийн садар самуунаараа тэр эмийг бузарлав. Тэр тэднээр бузарлагдмагц түүний сэтгэл тэднийг жигшив.

18 Тэр эм өөрийн садар самууныг болон өөрийн нүцгэн биеийг дэлгэв. Тэгээд Би эгчийг нь жигшсэнтэй адил түүнийг ч бас жигшив.