Езекиел 23:15-21 АБ2004

15 Тэд бүсэлхийгээрээ бүс бүсэлж, толгойдоо унжсан малгай өмсөж, бүгд цэргийн жанжин мэт, тэдний төрсөн нутаг Халдеи газрын вавилончууд мэт харагдав.

16 Тэр эм тэднийг харахдаа, тэдний хойноос тачаадан, Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв.

17 Тэгээд вавилончууд тэр эмийн дурлалын орон дээр ирж, өөрсдийн садар самуунаараа тэр эмийг бузарлав. Тэр тэднээр бузарлагдмагц түүний сэтгэл тэднийг жигшив.

18 Тэр эм өөрийн садар самууныг болон өөрийн нүцгэн биеийг дэлгэв. Тэгээд Би эгчийг нь жигшсэнтэй адил түүнийг ч бас жигшив.

19 Гэсэн ч тэр эм Египетийн газарт садар самууныг үйлдэж байсан залуу насны өдрүүдээ санан өөрийн садар самуун явдлыг улам их болгов.

20 Илжигний махан бие адил махан биетэй, морины хүч адил хүчтэй тэдний нууц амрагуудын хойноос тэр тачаадав.

21 Ийнхүү египетчүүд чиний залуу үеийн хөхнөөс болж чиний хэнхдэг цээжийг хөндөж байсан залуу насныхаа завхай явдлыг чи хүсэмжилсэн юм.