Езекиел 23:19-25 АБ2004

19 Гэсэн ч тэр эм Египетийн газарт садар самууныг үйлдэж байсан залуу насны өдрүүдээ санан өөрийн садар самуун явдлыг улам их болгов.

20 Илжигний махан бие адил махан биетэй, морины хүч адил хүчтэй тэдний нууц амрагуудын хойноос тэр тачаадав.

21 Ийнхүү египетчүүд чиний залуу үеийн хөхнөөс болж чиний хэнхдэг цээжийг хөндөж байсан залуу насныхаа завхай явдлыг чи хүсэмжилсэн юм.

22 Тиймээс Охолиба, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би чиний хөндийрсөн амрагуудыг чинь босгож, тэднийг зүг бүрээс чиний эсрэг авчирна.

23 Тэд вавилончууд, бүх халдеичууд, Пекод, Шоа, Коа хийгээд тэдний хамт бүх ассиричууд юм. Тэд бол хүсэл татсан залуу эрчүүд, бүгдээрээ захирагчид ба түшмэд, жанжид, алдар цуутай хүмүүс бөгөөд бүгдээрээ морьд хөлөглөгчид юм.

24 Тэд зэр зэвсэг тэрэгнүүд, мухлаг тэрэгнүүд болон үй олон хүмүүсийн хамт чиний эсрэг дайтахаар ирэх болно. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг үйлдэхэд, тэд өөрсдийн заншлаар чамайг шүүнэ.

25 Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би Өөрийн хардалтыг чиний эсрэг тавих болно. Тэд чиний хамар, чихийг огтолно. Чиний үлдэгсэд илдэнд унана. Тэд чиний хөвгүүд, охидыг авах бөгөөд үлдэгсэд чинь галд шатаагдах болно.