Езекиел 23:25-31 АБ2004

25 Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би Өөрийн хардалтыг чиний эсрэг тавих болно. Тэд чиний хамар, чихийг огтолно. Чиний үлдэгсэд илдэнд унана. Тэд чиний хөвгүүд, охидыг авах бөгөөд үлдэгсэд чинь галд шатаагдах болно.

26 Тэд чиний хувцсыг тайлж, чиний үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг булааж авна.

27 Тийнхүү Египетийн нутгаас авчирсан чиний тачаал болон чиний садар самууныг чамаас таслахын тулд Би үйлдэнэ. Ингэснээр чи тэдэн уруу нүдээ эс өргөн, Египетийг дахин санахгүй”.

28 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, чамайг Би үзэн яддаг хүмүүсийн чинь гарт, чиний хөндийрсэн хүмүүсийн гарт тушаана.

29 Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, чиний бүх өмч хөрөнгийг булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний садар самууны нүцгэн байдал, чиний садар самуун ба тачаалын нүцгэн байдал дэлгэгдэх болно.

30 Чи үндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, тэдний шүтээнүүдээр өөрийгөө бузарласан учраас эдгээр зүйлс чамд өгөгдөнө.

31 Чи эгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг чиний гарт өгнө”.