Езекиел 23:28-34 АБ2004

28 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, чамайг Би үзэн яддаг хүмүүсийн чинь гарт, чиний хөндийрсэн хүмүүсийн гарт тушаана.

29 Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, чиний бүх өмч хөрөнгийг булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний садар самууны нүцгэн байдал, чиний садар самуун ба тачаалын нүцгэн байдал дэлгэгдэх болно.

30 Чи үндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, тэдний шүтээнүүдээр өөрийгөө бузарласан учраас эдгээр зүйлс чамд өгөгдөнө.

31 Чи эгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг чиний гарт өгнө”.

32 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.Чи эгчийнхээ гүн, өргөн аягатайг уух болно.Чи шоологдож, доог тохуу болно.Энэ аяга нь ихийг агуулдаг.

33 Чи согтуурал, гунигаар дүүрнэ.Энэ нь айдас, эзгүйрлийн аяга, чиний эгч Самарийн аяга.

34 Чи үүнийг ууж хатаана.Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж, хөхөө урж тастчина.Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.