Езекиел 23:33-39 АБ2004

33 Чи согтуурал, гунигаар дүүрнэ.Энэ нь айдас, эзгүйрлийн аяга, чиний эгч Самарийн аяга.

34 Чи үүнийг ууж хатаана.Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж, хөхөө урж тастчина.Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

35 Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар уруу хаясан учир одоо чи өөрийн янаглал болон садар самуун явдлынхаа шийтгэлийг үүр”.

36 Түүнээс гадна, ЭЗЭН надад—Хүний хүү чи Охола, Охолибаг шүүх үү? Тийн аваас жигшүүрт үйлсийг нь тэдэнд мэдүүл.

37 Учир нь тэд завхайрлыг үйлдэж, тэдний гар нь цусанд будагдсан юм. Тийнхүү тэд өөрсдийн шүтээнүүдтэй завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав.

38 Дахин тэд Надад ийм хэргийг үйлдсэн. Тэд тэр өдөртөө Миний ариун газрыг бузарлаж, Миний амралтын өдрийг бузарлав.

39 Учир нь тэд өөрсдийн шүтээнүүдэд зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л Миний ариун газрыг бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ийнхүү үйлдэв.