Езекиел 23:36-42 АБ2004

36 Түүнээс гадна, ЭЗЭН надад—Хүний хүү чи Охола, Охолибаг шүүх үү? Тийн аваас жигшүүрт үйлсийг нь тэдэнд мэдүүл.

37 Учир нь тэд завхайрлыг үйлдэж, тэдний гар нь цусанд будагдсан юм. Тийнхүү тэд өөрсдийн шүтээнүүдтэй завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав.

38 Дахин тэд Надад ийм хэргийг үйлдсэн. Тэд тэр өдөртөө Миний ариун газрыг бузарлаж, Миний амралтын өдрийг бузарлав.

39 Учир нь тэд өөрсдийн шүтээнүүдэд зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л Миний ариун газрыг бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ийнхүү үйлдэв.

40 Түүнээс гадна тэд алс холоос ирэх хүмүүс уруу элч нарыг илгээв. Тэднийг ирэхэд чи тэдний төлөө биеэ угааж, нүдээ будаж, өөрийгөө зүүлтүүдээр гоёсон.

41 Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр Миний утлага хийгээд Миний тосыг тавьсан юм.

42 Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв.