Езекиел 23:41-47 АБ2004

41 Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр Миний утлага хийгээд Миний тосыг тавьсан юм.

42 Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв.

43 Тэгээд завхайрлыг үйлдэж эцсэн тэр эмийн тухай Би “Тэр эмийг ийм байхад тэд түүнтэй завхайрлыг үйлдэх болов уу?” гэж айлдсан.

44 Гэвч тэд янхан уруу очихын адил тэр эм уруу очив. Тийнхүү тэд тачаангуй эмс Охола, Охолиба нар уруу очив.

45 Гэвч зөвт хүмүүс болох тэд тэдгээр эмсийг завхай эмийг шүүх шүүлтээр, цус урсгасан эмийг шүүх шүүлтээр шүүх болно. Учир нь тэд завхай эмс бөгөөд тэдний гар цусанд будагдсан юм.

46 Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Тэдний эсрэг олон түмнийг авчирч, тэднийг айдаст автуулж, дээрэмдүүлүүлнэ.

47 Олон түмэн тэр эмсийг чулуугаар чулуудан, илдээрээ цавчиж, тэдний хөвгүүд, охидыг алж гэрүүдийг нь галдан шатаана.