46 Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. “Тэдний эсрэг олон түмнийг авчирч, тэднийг айдаст автуулж, дээрэмдүүлүүлнэ.
47 Олон түмэн тэр эмсийг чулуугаар чулуудан, илдээрээ цавчиж, тэдний хөвгүүд, охидыг алж гэрүүдийг нь галдан шатаана.
48 Тийнхүү Би энэ нутгаас завхайрлыг тасална. Энэ нь хамаг эмэгтэйчүүдэд сургамж болж, та нарын үйлдсэнтэй адил завхай үйлдлийг үл үйлдүүлэхийн тулд юм.
49 Та нарын завхай үйлдэл та нарын дээрээс бууж, та нар өөрсдийн шүтээнүүдээсээ болж шийтгэл үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно”.