Езекиел 23:7-13 АБ2004

7 Тэр эм тэдэнтэй садар самууныг үйлдэв. Тэд бүгд Ассирийн шилмэл эрс байв. Тачаадан тэр дагасан бүхнээрээ, бүх шүтээнүүдээрээ тэр өөрийгөө бузарлав.

8 Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.

9 Тиймээс Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав.

10 Тэд түүний нүцгэнийг дэлгэсэн. Тэд түүний хөвгүүд, охидыг авч, харин түүнийг илдээр алав. Ийнхүү тэр эмэгтэйчүүдийн дунд зүйр үг болж, тэд түүнд шүүлтийг буулгав.

11 Түүний охин дүү Охолиба нь үүнийг үзсэн атал тачаалаараа эгчээсээ үлэмж илүү байсан. Түүний садар самуун явдал нь эгчийнх нь садар самуун явдлаас үлэмж их байв.

12 Тэр ассиричуудтай янаглав. Тэд ойр байдаг гоёмсог хувцасласан захирагчид, түшмэд бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв.

13 Тэр эм өөрийгөө бузарлахыг Би үзсэн ба тэд хоёулаа адил замаар явав.