1 Ес дэх жилийн аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо.
3 Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн, тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Тогоогоо тавьж, түүнийг тавиад бас дотор нь ус хий.
4 Түүний дотор аливаа сайн хэсгүүдийг,гуя хааг хийж, шилсэн яснуудаар дүүргэ.
5 Хонин сүргээс шилдгийг ав.Мөн тогоон дор түлээ овоол.Үүнийгээ сайтар чана.Доторх яснуудыг нь буцалга».