1 ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү Аммоны хөвгүүдийн зүгт нүүрээ хандуулж, тэдний эсрэг эш үзүүлэн,
3 Аммоны хөвгүүдэд өгүүл. “Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний ариун газар бузарлагдсан үед, Израилийн газар эзгүйрсэн үед, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг ”ха ха” хэмээсэн.
4 Тиймээс харагтун, Би та нарыг дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх гэж байгаа бөгөөд тэд чиний дунд хуарангаа барьж, чиний дунд сууцаа босгон, чиний үр жимсийг идэж, чиний сүүг уух болно.