Езекиел 25:11-17 АБ2004

11 Тийнхүү Би Моабт шүүх ажиллагааг хэрэгжүүлэх ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно».

12 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдсэн бөгөөд эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдний дээр өширхөгч болгосон».

13 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана.

14 Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тийм учраас тэд Миний уурын дагуу, Миний хилэнгийн дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд Миний өшөө авалтыг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Филистчүүд өс хонзон дотор үйлдэж, үүрдийн дайсагналаар устгахын тулд сэтгэлийн бахдалтайгаар өшөө авсан».

16 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би филистчүүдийн эсрэг мутраа сунгаж, херетчүүдийг ч хүртэл таслан, далайн эргийн үлдэгсдийг ч устгана.

17 Би тэдний дээр хилэгнэлийн зэмлэлтэй хамт агуу өшөө авалтыг гүйцэлдүүлэх болно. Би тэдний дээр Өөрийнхөө өшөө авалтыг тавих үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.