Езекиел 25:7-13 АБ2004

7 Тиймээс харагтун, Би та нарын эсрэг Өөрийн мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан, та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно».

8 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Моаб болон Сеир нь “Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстнүүдтэй адил юм” хэмээсэн.

9 Тиймээс, харагтун, Би тэр нутгийн алдар нь болох Бет-иешимот, Баал-меон ба Кириатаим, түүний хил хязгаар дахь хотуудыг, Моабын хотуудын хажуу бөөрийг нээх гэж байна.

10 Би түүнийг Аммоны хөвгүүдийн хамт дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх бөгөөд энэ нь Аммоны хөвгүүд үндэстнүүдийн дунд дурсагдахгүй байхын тулд юм.

11 Тийнхүү Би Моабт шүүх ажиллагааг хэрэгжүүлэх ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно».

12 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдсэн бөгөөд эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдний дээр өширхөгч болгосон».

13 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана.