Езекиел 26:1-7 АБ2004

1 Арван нэг дэх жилийн, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—

2 Хүний хүү Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.

3 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Далай нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсуудыг чиний эсрэг авчрах болно.

4 Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.

5 Тир нь далайн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр нь үндэстнүүдийн олз болно.

6 Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”».

7 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, агуу их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно.