Езекиел 26:11-17 АБ2004

11 Морьдынхоо туурайгаар тэр чиний хамаг гудамжнуудыг талхлах болно. Тэр чиний ард түмнийг илдээр ална. Чиний хүчирхэг багананууд газарт унана.

12 Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.

13 Тиймээс Би чиний дуунуудын аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.

14 Би чамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 Эзэн БУРХАН Тирт ийнхүү айлдаж байна. «Шархдагсад ёолж, чиний голд аллага үргэлжилж байхад чиний нурж унах чимээгээр далайн эргүүд чичрэхгүй гэж үү?

16 Тэгээд далайн бүх ноёд сэнтийнүүдээсээ бууж, нөмрөгүүдээ тайлж, нэхмэл хувцаснуудаа хуу татна. Тэд өөрсдийгөө айдсаар хувцаслана. Тэд шороон дээр суун, мөч бүрд чичирч, чамайг харан дагжина.

17 Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан“Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо!Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн,чи далайгаас яаж устсан бэ?