Езекиел 26:15-21 АБ2004

15 Эзэн БУРХАН Тирт ийнхүү айлдаж байна. «Шархдагсад ёолж, чиний голд аллага үргэлжилж байхад чиний нурж унах чимээгээр далайн эргүүд чичрэхгүй гэж үү?

16 Тэгээд далайн бүх ноёд сэнтийнүүдээсээ бууж, нөмрөгүүдээ тайлж, нэхмэл хувцаснуудаа хуу татна. Тэд өөрсдийгөө айдсаар хувцаслана. Тэд шороон дээр суун, мөч бүрд чичирч, чамайг харан дагжина.

17 Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан“Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо!Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн,чи далайгаас яаж устсан бэ?

18 Эдүгээ чамайг нуран унах өдөрт далайн эргүүд чичирнэ.Тийм ээ, чиний өнгөрөхийг хараад далайд ойр эрэг газрууд айх болно”».

19 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед

20 Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно.

21 Би чиний дээр айдсыг авчирч, чи хойшид байхаа болино. Чамайг хайх боловч, дахин хэзээ ч чи олдохгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.