Езекиел 26:5-11 АБ2004

5 Тир нь далайн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр нь үндэстнүүдийн олз болно.

6 Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”».

7 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, агуу их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно.

8 Тэр нь эх газарт буй чиний охидыг илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг маш том халхавчийг босгоно.

9 Өөрийнх нь хэрэм эвдэгчийн цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр өөрийн сүхээр эвдэх болно.

10 Түүний тоо томшгүй их морьдоос болж тэдний босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэрээр чиний хэрмийн дааман хаалгаар ороход морьт цэрэг, тэрэгнүүд, төмөр тэрэгний чимээгээр чиний хэрэм доргих болно.

11 Морьдынхоо туурайгаар тэр чиний хамаг гудамжнуудыг талхлах болно. Тэр чиний ард түмнийг илдээр ална. Чиний хүчирхэг багананууд газарт унана.