1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга.
3 Далайн үүдэнд оршиж, олон эргүүдийн хүмүүсийн худалдааны газар болох Тирт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Тир ээ. “Би төгс үзэсгэлэнтэй юм” хэмээн чи өгүүлэв.
4 Чиний хил хязгаар нь далайн зүрхэнд буй,чамайг босгогчид чиний үзэсгэлэнг төгс болгов.
5 Тэд Сенирийн гацуур модоор чиний хамаг банзнуудыг хийж,тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.