Езекиел 27:2-8 АБ2004

2 Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга.

3 Далайн үүдэнд оршиж, олон эргүүдийн хүмүүсийн худалдааны газар болох Тирт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Тир ээ. “Би төгс үзэсгэлэнтэй юм” хэмээн чи өгүүлэв.

4 Чиний хил хязгаар нь далайн зүрхэнд буй,чамайг босгогчид чиний үзэсгэлэнг төгс болгов.

5 Тэд Сенирийн гацуур модоор чиний хамаг банзнуудыг хийж,тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.

6 Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж,Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.

7 Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн баэнэ нь чиний ялгах тэмдэг болов.Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.

8 Сидон, Арвадын оршин суугчид чиний сэлүүрчид байв.Тир ээ, чиний мэргэн хүмүүс онгоцон дотор чиний залуурчид байв.