Езекиел 27:25-31 АБ2004

25 Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв.Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.

26 Чиний сэлүүрчид чамайг их усанд хүргэж,дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.

27 Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, чиний ачаа, чиний эд бараа,чиний далайчид, чиний залуурчид, чиний эвдрэлийг засагчид,чиний барааны худалдаачид, чиний дотор буй бүх дайчид, чиний дунд буй хамаг чуулгантай хамт далайн дунд живэх болно.

28 Залуурчдын хашхирах дуунд бэлчээр нутгууд доргих болно.

29 Сэлүүрийг баригч бүх далайчид ба тэнгисийн залуурчид хөлөг онгоцнуудаасаа буух болно.Тэд газар дээр зогсоно.

30 Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн, гашуунаар уйлах болно.Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно.

31 Бас тэд чиний төлөө өөрсдийгөө халзан болгож, өөрсдийгөө таараар хувцаслана.Тэд чиний төлөө сэтгэл шимшрэм гашуудан уйлах болно.