Езекиел 27:30-36 АБ2004

30 Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн, гашуунаар уйлах болно.Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно.

31 Бас тэд чиний төлөө өөрсдийгөө халзан болгож, өөрсдийгөө таараар хувцаслана.Тэд чиний төлөө сэтгэл шимшрэм гашуудан уйлах болно.

32 Түүнээс гадна уйлах дуундаа тэд чиний төлөө гашуудлын дууг гарган, гашуудан дуулах болно.“Хэн Тиртэй адил, хэн түүнтэй адил далайн дунд чимээгүй байна вэ?

33 Чиний ачаанууд далайгаас гарахад чи олон ард түмнийг цатгажээ.Өөрийнхөө баялаг эрдэнэс болон эд барааны элбэг дэлбэгээр чи газрын хаадыг баяжуулав.

34 Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд чиний эд бараа болон чиний хамаг чуулган чиний голд унав.

35 Эргийн газруудын хамаг оршин суугчид чамайг харан гайхаж байна.Тэдний хаад нь ихэд айж байна.Тэдний царай нь түгшүүрт автжээ.

36 Ард түмнүүдийн дундах худалдаачид чам уруу исгэрч,чи айдас түгшүүр болж, хойшид байхгүй болно”»” гэв.