Езекиел 27:9-15 АБ2004

9 Гебалын ахмадууд болон түүний мэргэн хүмүүс нь чамтай хамт чиний эвдрэлийг засаж байв.Далайн хамаг онгоц болон тэдний усан цэргүүд нь чиний худалдаа наймаанд оролцохын тулд чамтай хамт байв.

10 Перс, Луд ба Пут нь чиний цэрэгт, чиний дайчдын дунд байв. Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ. Тэд чиний сүр жавхланг нэмэв.

11 Арвадын хөвгүүд болон чиний цэргүүд эргэн тойронд чиний хэрмэн дээр байсан бөгөөд гаммадчууд чиний цамхагт байв. Тэд эргэн тойронд чиний хэрмэн дээр бамбайнуудаа өлгөж, чиний үзэсгэлэнг төгс болгосон.

12 Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг мөнгө, төмөр, цагаан тугалга ба хар тугалгаар худалдан авч байв.

13 Иаван, Тубал, Мешех нар чиний худалдаачид байсан. Хүний амь, хүрэл саваар тэд чиний барааг солилцож байв.

14 Бет-тогармагаас ирсэн хүмүүс чиний эд барааны үнэд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн.

15 Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв.