Езекиел 28:17-23 АБ2004

17 Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав.Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан.Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан.

18 Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав.Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан.Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.

19 Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд чамаас болж чичрэв.Чи айдаст автаж, хойшид байхгүй болно»”.

20 ЭЗЭНий үг надад ирж,—

21 Хүний хүү Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл.

22 “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Сидон оо. Харагтун, Би чиний эсрэг байна.Би чиний дотор алдаршуулагдах болно.Би түүн дээр шүүлтийг буулгаж, Өөрийн ариун байдлаа түүнд үзүүлэх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

23 Учир нь Би түүн уруу тахлыг илгээж, түүний гудамжинд цусыг урсгана.Түүн уруу зүг бүрээс дайрах илдэнд шархдагсад түүний голд унана.Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.