Езекиел 28:19-25 АБ2004

19 Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд чамаас болж чичрэв.Чи айдаст автаж, хойшид байхгүй болно»”.

20 ЭЗЭНий үг надад ирж,—

21 Хүний хүү Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл.

22 “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Сидон оо. Харагтун, Би чиний эсрэг байна.Би чиний дотор алдаршуулагдах болно.Би түүн дээр шүүлтийг буулгаж, Өөрийн ариун байдлаа түүнд үзүүлэх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

23 Учир нь Би түүн уруу тахлыг илгээж, түүний гудамжинд цусыг урсгана.Түүн уруу зүг бүрээс дайрах илдэнд шархдагсад түүний голд унана.Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

24 Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, эсвэл өвтгөх үүргэнэ хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно».

25 “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэдний тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн ариун байдлыг тэдний дотор үзүүлэх үед, тэгэхэд тэд Миний зарц Иаковд Миний өгсөн газарт суух болно.