Езекиел 28:23-26 АБ2004

23 Учир нь Би түүн уруу тахлыг илгээж, түүний гудамжинд цусыг урсгана.Түүн уруу зүг бүрээс дайрах илдэнд шархдагсад түүний голд унана.Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

24 Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, эсвэл өвтгөх үүргэнэ хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно».

25 “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэдний тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн ариун байдлыг тэдний дотор үзүүлэх үед, тэгэхэд тэд Миний зарц Иаковд Миний өгсөн газарт суух болно.

26 Тэд тэнд аюулгүй суух болно. Би тэдний эргэн тойронд тэднийг жигшигчид дээр шүүлтийг буулгах цагт, тэд байшингуудыг барьж, усан үзмийн цэцэрлэгүүд байгуулж, аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг тэдний Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэх болно»”.