3 (Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ.Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.
4 Мэргэн ухаан, ойлголтоороо чи өөртөө баялгийг олж авсан ба өөрийнхөө эрдэнэсийн санд алт, мөнгийг олж авав.
5 Агуу мэргэн ухаан, наймаагаараа чи баялгаа ихэсгэж, чиний баялаг эрдэнэсээс болж зүрх чинь бардамнав.)
6 тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.“Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учраас,
7 тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно.Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно.
8 Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно.Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.
9 Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө «Би бол Бурхан» хэмээн өгүүлсээр байх уу?