Езекиел 28:4-10 АБ2004

4 Мэргэн ухаан, ойлголтоороо чи өөртөө баялгийг олж авсан ба өөрийнхөө эрдэнэсийн санд алт, мөнгийг олж авав.

5 Агуу мэргэн ухаан, наймаагаараа чи баялгаа ихэсгэж, чиний баялаг эрдэнэсээс болж зүрх чинь бардамнав.)

6 тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.“Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учраас,

7 тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно.Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно.

8 Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно.Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.

9 Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө «Би бол Бурхан» хэмээн өгүүлсээр байх уу?

10 Чи харь хүмүүсийн гараар, хөвч хөндүүлээгүй хүний үхлээр үхэх болно.Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна»”.