Езекиел 29:1-6 АБ2004

1 Арав дахь жилийн аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—

2 Хүний хүү Египетийн хаан Фараоны эсрэг нүүрээ чиглүүлэн, түүний эсрэг болон бүхэл Египетийн эсрэг эш үзүүлэн,

3 яригтун. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна.Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд,“Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн агуу мангас юм.

4 Би чиний эрүүнд дэгээ зоож, голуудын чинь загаснуудыг чиний хайрсанд наалдуулах болно.Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөдчиний голуудын бүх загаснууд чиний хайрсанд наалдах болно.

5 Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно.Чи хээр талд унах болно.Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ.Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.

6 Тэгэхэд Египетийн бүх оршин суугчид Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд зөвхөн хулсан таяг мэт л байв.