Езекиел 29:3-9 АБ2004

3 яригтун. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна.Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд,“Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн агуу мангас юм.

4 Би чиний эрүүнд дэгээ зоож, голуудын чинь загаснуудыг чиний хайрсанд наалдуулах болно.Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөдчиний голуудын бүх загаснууд чиний хайрсанд наалдах болно.

5 Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно.Чи хээр талд унах болно.Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ.Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.

6 Тэгэхэд Египетийн бүх оршин суугчид Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд зөвхөн хулсан таяг мэт л байв.

7 Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав.Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав».

8 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно.

9 Египетийн газар нь эзгүйрэн, балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи “Нил бол минийх юм. Би үүнийг бүтээв” хэмээн өгүүлсэн.