1 Тэгээд Тэр надад—Хүний хүү, чи олсон юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд явж, Израилийн гэрт мэдүүл гэв.
2 Тиймээс би амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн.
3 Тэр надад—Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсээ тэжээж, биеэ дүүргэгтүн гэв. Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв.
4 Тэгээд Тэр надад—Хүний хүү, Израилийн гэр уруу очин, Миний үгсээр тэдэнд хэл.