Езекиел 3:12-18 АБ2004

12 Дараа нь Сүнс намайг өргөсөнд, миний ард—Өөрийнхөө газарт ЭЗЭНий цог жавхлан магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов.

13 Тэгээд би хоорондоо шүргэлцэх амьд биесийн далавчнуудын дууг болон тэдний дэргэдэх дугуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов.

14 Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авсан. Би өөрийн сүнсний уур хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.

15 Тэгээд би Тел-абиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд уруу ирж, тэдний амьдарч байсан газарт долоо хоног сууж, тэдний дунд айдас төрүүлж байв.

16 Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—

17 Хүний хүү, Би чамайг Израилийн гэрийн харуулаар томиллоо. Чи Миний амнаас үг сонсох бүрд, Миний өмнөөс тэдэнд сануулгыг өг.

18 Би хорон муу явдалтанд “Чи заавал үхнэ” хэмээн айлдах үед хэрэв чи түүнд сануулалгүй, эсвэл амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан хэлэхгүй аваас, тэр хорон муу явдалтан өөрийн гэм буруу дотор үхэх болно. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ.