3 Тэр надад—Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсээ тэжээж, биеэ дүүргэгтүн гэв. Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв.
4 Тэгээд Тэр надад—Хүний хүү, Израилийн гэр уруу очин, Миний үгсээр тэдэнд хэл.
5 Учир нь чи ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр уруу илгээгдэж байна.
6 Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн.
7 Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм.
8 Харагтун. Би чиний нүүрийг тэдний нүүрнүүдийн адил хатуу болгон, чиний духыг тэдний духнуудын адил хатуу болгосон.
9 Би чиний духыг цахиураас ч хатуу очир алмааз мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд гэв.